48 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж
48.1.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.
48.2.Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
48.3.Эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар гаргасан гомдол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/