87 дугаар зүйл. Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах, санал хураах
87.1.Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
87.2.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна.
87.3.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
87.4.Хуралдаан даргалагч бүрэлдэхүүнд орсон бусад шүүгчийн дараа саналаа гаргана.
87.5.Зөвлөлдөх тасалгаанд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.