86 дугаар зүйл. Татгалзан гаргасны үр дагавар

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

86 дугаар зүйл. Татгалзан гаргасны үр дагавар

86.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэнэ.

86.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

86.3.Энэ хуулийн 86.2-т заасны дагуу хэрэг шилжиж ирсэн тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу тухайн шүүхийн шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

86.4.Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хангасан тохиолдолд өөр оролцогчийг оролцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.