11 дугаар зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага, түүний зохион байгуулалт

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага, түүний зохион байгуулалт

11.1.Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг даргын Тамгын газар /цаашид “Засаг даргын Тамгын газар” гэх/, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороод /цаашид “хэсгийн хороо” гэх/ тус тус эрхлэн зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Энэ хуулийн 10.5-д заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн дугаарыг тогтоосноос хойш сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, тав хүртэл гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр тав хоногт багтаан байгуулна.

11.3.Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн байгууллага эрхлэн явуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.