27 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.1.энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг Засгийн газар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.2.энэ хуулийн 10.1.5, 20.2-т заасан зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.1.3.энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.2.Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.4.Энэ хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд магадлан шалгаж, холбогдох баримт бичгийг магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.5.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 20.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хянаж, холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.6.Засгийн газар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн зөвшөөрөл олгох болон хүчингүй болгох саналыг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж, шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.7.Энэ хуулийн 32.1.5-д заасан зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх эрх хэмжээг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
27.8.Энэ хуулийн 27.1.2, 27.1.3-т заасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./