26 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрөл

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрөл

26.1.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:

26.1.1.барилга байгууламжийг шинээр барих;

26.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих;

26.1.3.барилга байгууламжийг буулгах.

26.2.Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна.

26.3.Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 10.1, 23.2, 28.2-т заасны дагуу ангилал, зураг төсөл, баримт бичгийн дагуу олгоно.

26.4.Олгогдсон газарт нэгээс дээш барилга байгууламж барих тохиолдолд төвөгшлийн дээд ангилалаар барилгын ажлын зөвшөөрөл авна.

26.5.Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн барилгын ажлын зөвшөөрөл олгох харилцааг Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.