29 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл

29.1.Энэ хуулийн 27.1-д заасан байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд дараахь мэдээллийг тусгана:

29.1.1.барилга байгууламжийн байршлын талаархи мэдээлэл;

29.1.2.газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;

29.1.3.барилгын ажлын зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн дугаар;

29.1.4.барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;

29.1.5.барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх он, сар, өдөр;

29.1.6.барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаархи мэдээлэл;

29.1.7.барилга байгууламжийн ангилал;

29.1.8.барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаархи мэдээлэл;

29.1.9.барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох тухай шийдвэр болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.