32 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
32.1.Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1.барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
32.1.2.барилгын салбарын төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
32.1.3.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах;
32.1.4.нутагшил, суурьшил, бүсчлэлийн нийт нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны болон инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг суурилуулах трасс, техникийн нөхцөл, зарчим, дарааллыг тодорхойлох;
32.1.5.цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах асуудлыг шийдвэрлэх /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтаас "төмөр зам," гэснийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
32.1.6.барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг батлах;
32.1.7.барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах;
32.1.8.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах;
32.1.9.барилгын ажлын захиалагчийн дүрмийг батлах;
32.1.10.барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг батлах;
32.1.11.зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх;
32.1.12.тусгай хэрэгцээний газар нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал, түүхий эдийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;
32.1.13.хууль тогтоомжид заасан бусад эрх.