35 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
35.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1.нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
35.1.2.барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх;
35.1.3.барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих;
35.1.4.тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх, паспортжуулах;
35.1.5.барилгын ажлын аюулгүй ажиллагааны журам батлах, хэрэгжилтийг хангах;
35.1.6.Энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
35.1.7.барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх;
35.1.8.энэ хуулийн 35.1.3, 35.1.4, 35.1.6-д заасан үйл ажиллагаатай холбоотой хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн, нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулах.
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ