36 дугаар зүйл. Иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

36.1.Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 18.4, 34.2, 44.7-д заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.

36.2.Барилгын үйл ажиллагаанд хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлага болон иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа талаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй.

36.3.Иргэн, төрийн бус байгууллага барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт санал өгч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.