22 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх

22.1.Удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.Сангийн хөрөнгө оруулалтын стратегийг батлах;

22.1.2.мандат, түүний хэрэгжилттэй холбогдох асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.3.Корпорацийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох;

22.1.4.Корпорацийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах;

22.1.5.Корпорацийн дотоод журам, заавар, аргачлалыг батлах;

22.1.6.Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулах;

22.1.7.энэ хуулийн 25.19, 25.20-д заасан болон Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаанд оролцох этгээдүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах, зөвшөөрөл олгох;

22.1.8.Корпорацийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;

22.1.9.гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх;

22.1.10.хяналтын зөвлөлийн зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч үр дүнг Ерөнхий сайдад тайлагнах; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.11.гүйцэтгэх удирдлагын нэгж хөрөнгө оруулах хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргах хөрөнгийн дээд хэмжээг тогтоох;

22.1.12.энэ хуулийн 22.1.11-д заасан хэмжээнээс дээш хэмжээний хөрөнгө оруулах болон түүнийг буцаан татах шийдвэр гаргах;

22.1.13.Корпорацийн ёс зүйн дүрмийг батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.