21 дугаар зүйл. Удирдах зөвлөл

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Удирдах зөвлөл

21.1.Корпорацийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл таван гишүүнээс бүрдэнэ.

21.2.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн гишүүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Ерөнхий сайд удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг тав хүртэлх жилийн хугацаагаар хоёроос дээшгүй удаа сунган ажиллуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.4.Удирдах зөвлөлийн гишүүнтэй байгуулсан гэрээг дараахь тохиолдолд дуусгавар болгоно:

21.4.1.энэ хуулийн 21.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон;

21.4.2.энэ хуулийн 15.10.2, 15.10.3, 15.10.4, 15.10.5, 15.10.6, 15.10.7-д заасан үндэслэл бий болсон.

21.5.Удирдах зөвлөлийн гишүүн дараахь шаардлагыг хангасан байна:

21.5.1.энэ хуулийн 15.4.1, 15.4.2, 15.4.4-т заасан этгээд биш байх, энэ хуулийн 15.3.1, 15.3.2, 15.3.3, 15.3.6-д заасан шаардлагыг хангасан байх;

21.5.2.Ерөнхий сайдын тогтоосон түвшинээс багагүй хэмжээний санхүүгийн хөрөнгийг удирдаж байсан байгууллага, эсхүл олон улсын санхүүгийн байгууллагад энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтантай адилтгах албан тушаал эрхэлж байсан байх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.5.3.хөрөнгө оруулалт, нягтлан бодох, аудитын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах санхүүгийн ажилтан, санхүүгийн шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, хуульчийн аль нэгээр 10-аас дээш жил ахлах, удирдах түвшинд ажилласан байх;

21.5.4.мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн хүрээнд Ерөнхий сайдын үндэслэл бүхий, шаардлагатай гэж үзсэн бусад. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.6.Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, гишүүд дотроос хоёр жилийн хугацаагаар сонгоно.

21.7.Удирдах зөвлөлийн дарга хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд удирдах зөвлөлөөс урьдчилан сонгогдсон гишүүн хурлын даргын үүргийг гүйцэтгэнэ.

21.8.Удирдах зөвлөл нарийн бичгийн даргатай байна.

21.9.Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлийн даргын санал болгосноор удирдах зөвлөл томилно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.