26.1.Хөрөнгө оруулалтын менежментийн компани, эсхүл кастодиантай холбогдуулан доор дурдсан нөхцөл бий болсон, түүнчлэн дараахь бусад нөхцөл үүссэн тохиолдолд гүйцэтгэх удирдлага Ерөнхий сайд, удирдах зөвлөлд нэн даруй мэдэгдэнэ: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.1.1.татан буугдсан, дампуурлын хэрэг үүссэн;
26.1.2.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн;
26.1.3.Сан, Корпорацийн нэр хүндэд ноцтой нөлөөлөх нөхцөл байдал бий болсон;
26.1.4.үйл ажиллагааг нь эрх бүхий этгээдээс зогсоосон, бусад шалтгаанаар үйл ажиллагаа нь саатсан буюу зогссон;
26.1.5.Сангийн хөрөнгийн хэмжээ тухайн төсвийн жилийн эхний хэмжээнээс 50 болон түүнээс дээш хувиар буурсан;
26.1.6.гүйцэтгэх удирдлагын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл.
26.2.Ерөнхий сайд, удирдах зөвлөл энэ хуулийн 26.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор зохих шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ