28 дугаар зүйл. Сангийн тайлан
28.1.Корпораци Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргана.
28.2.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланд дараахь зүйлийг тусгана:
28.2.1.Сангийн санхүүгийн тайлан;
28.2.2.Корпорацийн санхүүгийн тайлан;
28.2.3.мандат болон хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилт;
28.2.4.Корпорацийн Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны үр дүн;
28.2.5.Сангийн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааны зардал, өгөөжийн үзүүлэлтүүд;
28.2.6.Сангийн төсвийн орлого, зардлын гүйцэтгэл;
28.2.7.Корпорацийн үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэл.
28.3.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд дараахь зүйлийг тусгана:
28.3.1.энэ хуулийн 28.2-т заасан улирлын тайланд тусгасан зүйлс;
28.3.2.Сангийн эрсдэлийн удирдлагын тайлан;
28.3.3.аудитын дүгнэлт.
28.4.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Ерөнхий сайдад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.5.Ерөнхий сайд сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны улирлын тайланг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхий аудитор, зөвлөх багт хүргүүлж олон нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.6.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж аудит хийлгэсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Ерөнхий сайдад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.7.Ерөнхий сайд Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор дүгнэлт гаргаж, аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.8.Корпорациас хуульд зааснаас бусад хэлбэрээр тайлан гаргуулахыг хориглоно.