30 дугаар зүйл. Хөндлөнгийн аудит
30.1.Сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Корпорацийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар доор дурдсан журмаар аудит хийлгэнэ:
30.1.1.хоёр жилд нэгээс доошгүй удаа;
30.1.2.Ерөнхий сайд мандатын хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.2.Ерөнхий сайд энэ хуулийн 30.1-д заасан аудитын байгууллагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БУСАД ЗҮЙЛ