18 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо

18.1.Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

18.1.2.хүүхдэд эрүүл аюулгүй, хүртээмжтэй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "аюулгүй," гэсний дараа "хүртээмжтэй," гэж нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.1.3.иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах;

18.1.4.хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах;

18.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих;

18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.