17 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын үүрэг, оролцоо

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын үүрэг, оролцоо

17.1.Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна:

17.1.1.тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлэх;

17.1.2.хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, энэ талаар гарсан санал, санаачилгыг дэмжих, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;

17.1.3.тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн жилд хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлуулж, хэрэгжүүлэх, үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж, олон нийтэд мэдээлэх;

17.1.4.хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг дэмжих, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

17.1.5.хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдэд зориулсан барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;

17.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.