21 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайлан
21.1.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу Олон Улсын төрөлжсөн байгууллага (Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний салбар байгууллага)-д Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар үндсэн тайланг заасан хугацаанд төрийн байгууллагаас хүргүүлэх бөгөөд хүүхэд, олон нийт, иргэний нийгмийн оролцоотой гаргана.
21.2.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран боловсруулах бөгөөд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, шүүхийн захиргаа, прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын албан тушаалтан, мэргэжилтнийг заавал оролцуулна.
21.3.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хүргүүлэх хугацааг Монгол Улсын олон улсын гэрээнд тодорхой заасан бол зургаан сарын өмнө талуудын оролцоог бүрэн хангасны үндсэн дээр боловсруулж, хэлэлцүүлсэн байна.
21.4.Олон Улсын байгууллагад хүргүүлэх хүүхдийн эрхийн хэрэгжилтийн хөндлөнгийн тайланг хүүхэд, олон нийтийн болон хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага хүргүүлж болно.
21.5.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн тайланг хугацаанд нь гаргаагүй, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй ажилтан, албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
21.6.Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар Олон Улсын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна.