4 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн үндсэн зарчим
4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална:
4.1.1.хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;
4.1.3.хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;
4.1.4.хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;
4.1.5.хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.
4.1.6.хүүхдийг бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжих боломжийг хангах; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.7.хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.8.хүүхдийн эрхийг хангахад оролцогч талуудын үйл ажиллагаанд хуульд заасан төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээлэл ил тод, нээлттэй байх. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ