12 дугаар зүйл. Монгол дохионы хэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Монгол дохионы хэл

12.1.Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй.

12.2.Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулгын үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэх журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан үйлчилгээг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.