31 дугаар зүйл. Хувийн нууцыг хүндэтгэх
31.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний захидал харилцаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, гэр бүлийн нууц болон нэр төр, алдар хүндийг холбогдох хууль тогтоомжоор хамгаална.
31.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлж байгаа аливаа этгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний нууцыг задруулахыг хориглоно.