32 дугаар зүйл. Бие даан амьдрах эрх
32.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй.
32.2.Хувийн туслах үйлчилгээ, зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх нь хангагдана.
32.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
32.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлж болно.
32.5.Бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтыг нийслэл, аймгийн халамжийн үйлчилгээ хариуцсан төрийн байгууллага гүйцэтгэнэ.
32.6.Энэ хуулийн 32.2, 32.3, 32.4, 32.5-ыг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын оролцоог хангана.
32.7.Төрөөс хараагүй хүнийг тухайн орчинд зөв чиг баримжаатай, саадгүй, аюулгүй зорчиход нь туслах хөтөч нохойг тусгайлан сургаж бэлтгэх ба дотоодод сургаж бэлтгэсэн хөтөч нохойны үнийг есөн жилд нэг удаа олгоно. Хөтөч нохойг сургах, түүнийг хэрэглэх журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймагт нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон төлбөрийг харьяалал харгалзахгүйгээр нийслэл, тухайн аймгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/