40 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

40.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрх болон нийгмийн хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

40.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулах, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагад уламжлах, төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

40.3.Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ.

40.4.Энэ хуульд заасан төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, зардлыг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно.

40.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан, эсхүл өндөр мэргэшилтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

40.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар энэ хуулийн 40.5-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилсон бол байгууллага дэд даргатай байна. Энэ тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1 дэх хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

40.7.Энэ хуулийн 40.5-д заасны дагуу томилогдсон дарга нь өөрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамааран зарим эрхээ дэд даргад шилжүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.