39 дугаар зүйл. Засгийн газрын чиг үүрэг

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Засгийн газрын чиг үүрэг

39.1.Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

39.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

39.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

39.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэх;

39.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.