38 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэх
38.1.Энэ хуулийн 37.2-т заасан комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлнэ.
38.2.Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах үндсэн баримт болно.
38.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд бүртгэл, статистикийн төрийн захиргааны байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгнө. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.4.Энэ хуулийн 38.1-д заасан үнэмлэхийн загвар, түүнийг олгох журмыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
38.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, нэгтгэсэн "Мэдээллийн нэгдсэн сан"-г бүртгэл, статистикийн төрийн захиргааны байгуулага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэдээллээр хангана.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ