7 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх

7.1.Гэр бүл болон нийгмийн бүхий л хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор төрөөс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд нь ажилтан, албан хаагчдынхаа дунд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах талаар сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах;

7.1.2.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар зөв ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого хэрэгжүүлэх;

7.1.3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хүндэтгэх эерэг хандлагыг төлөвшүүлэх асуудлыг бүх шатны боловсролын байгууллагын сурах бичигт тусгайлан тусгаж, сургалт, хичээлийн агуулгаар дамжуулан хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.4.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний гэр бүлд өгөх, сургалт, сурталчилгаа явуулах арга хэмжээг зохион байгуулах;

7.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчныг бүрдүүлэх, түүнд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачлагыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан арга хэмжээг зохион байгуулан холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэх.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын оролцоог хангана.

7.3.Энэ хуулийн 7.1.4-т заасан арга хэмжээг зохион байгуулах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлж болох ба холбогдох зардлыг Нийгмийн халамжийн сангаас гаргана.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.