8 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээ

8.1.Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.

8.2.Нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн үйлчилгээ, барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, хиймэл эрхтэн, туслах болон асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, хэрэгсэл, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Төрийн байгууллага нь нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, шаардлагатай стандарт, удирдамжийн баримт бичгийг боловсруулах, хяналт шалгалт хийх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба холбогдох зардлыг улсын төсөвт тусгана.

8.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах, түүнд мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс, хувцас, орон байр, ахуйн хэрэгслээр хангах арга хэмжээг авч, зардлыг барилга, зам, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусган шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.