19 дугаар зүйл. Барьцаалбар дахин олгох

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Барьцаалбар дахин олгох

19.1.Барьцаалбарыг гээсэн буюу үрэгдүүлсэн бол барьцаалуулагч дор дурдсан үндэслэлээр дахин олгоно:

19.1.1.хууль ёсны эзэмшигч нь барьцаалбарыг дахин олгох тухай хүсэлтийг гэрээгээр барьцаалуулагчид ирүүлсэн;

19.1.2.гээсэн буюу үрэгдүүлсэн баримт бичгийг дахин олгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан хэлэлцэж шүүх зохих шийдвэр гаргасан.

19.2.Барьцаалуулагч барьцаалбарыг дахин үйлдэж "шинээр олгов" гэсэн тэмдэглэлтэйгээр улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлнэ.

19.3.Энэ хуулийн 19.2-т заасны дагуу дахин үйлдсэн барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, хууль ёсны эзэмшигчид нь хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.4.Шинээр олгосон болон хуучин барьцаалбарын агуулга бүрэн тохирсон байх бөгөөд энэ шаардлагыг бүрэн хангаагүйгээс учирсан хохирлыг барьцаалбар шинээр үйлдсэн этгээд хариуцна.

БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.