26 дугаар зүйл. Барьцааны зүйл устсан, гэмтсэний үр дагавар

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Барьцааны зүйл устсан, гэмтсэний үр дагавар

26.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас барьцааны зүйл гэмтэх, устах эрсдэлийг барьцаалуулагч хүлээнэ.

26.2.Хууль буюу гэрээнд заасны дагуу барьцааны зүйлийг даатгуулсан бөгөөд уг эд хөрөнгө гэмтсэн буюу устсан бол барьцаалагч нь барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө даатгалын нөхөн төлбөрөөс төлөхийг шаардах эрхтэй.

26.3.Гэмтсэн буюу устсан барьцааны зүйлийг сэргээх, эсхүл солих тухай барьцаалагч, барьцаалуулагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулсан бөгөөд барьцаалуулагч нь тухайн гэрээний нөхцөлийг зохих ёсоор биелүүлсэн бол барьцаалагч энэ хуулийн 26.2-т заасан эрхийг эдлэхгүй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ БУСДЫН ӨМЧЛӨЛ, ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ШИЛЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.