29 дугаар зүйл. Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх журам зөрчсөний үр дагавар
29.1.Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэхдээ энэ хуулийн 27.1, 27.2-т заасан шаардлагыг зөрчсөн бол барьцаалагч нь дараахь шаардлагын аль нэгийг тавих эрхтэй:
29.1.1.Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасны дагуу барьцааны зүйлийг буцаах, хохирлыг арилгуулахаар хэлцлийг хүчингүй болгуулах;
29.1.2.барьцааны зүйл хэний эзэмшилд байгааг үл харгалзан түүгээр хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө барьцааны зүйлээс хангуулах.
29.2.Барьцааны зүйлийг шилжүүлэн авсан этгээд нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол уг барьцаагаар хангагдах үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх үүргийн гүйцэтгэлийг тухайн эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнд холбогдох бусад үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна.
29.3.Барьцаалуулагч нь гуравдагч этгээд бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчиж барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлсэн бол үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийг шинээр өмчлөгч болон өмнөх барьцаалуулагчтай хамтран хариуцна.