30.1.Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй. /Энэ хэсгийн "...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
30.2.Хууль буюу гэрээнд заасны дагуу барьцаалагчийн шаардлагаар барьцааны зүйлийг худалдсан бол энэ хуулийн 30.1-д заасан барьцаалуулагчийн түрээслэх болон бусад эрх дуусгавар болно.
30.3.Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
30.4.Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
30.5.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг бусдад ашиглуулсан нь барьцаалуулагчийг уг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.