33 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалах
33.1.Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй.
/Энэ хэсгийн "...Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана.
33.3.Өмнөх барьцааны гэрээнд дараачийн барьцааны гэрээний нөхцөлийг тусгасан бол дараачийн барьцааны гэрээг байгуулахдаа уг нөхцөлийг заавал тусгана.
33.4.Энэ хуулийн 33.3-т заасныг зөрчиж байгуулсан гэрээг дараачийн барьцаалагч урьдчилан мэдэж байсан эсэхээс үл хамааран шүүх өмнөх барьцаалагчийн нэхэмжлэлээр дараачийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
33.5.Хэрэв өмнөх болон дараачийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байвал энэ зүйлд заасан журам хамаарахгүй.