34 дугаар зүйл. Өмнөх болон дараачийн барьцааны тухай барьцаалагчид мэдэгдэх, өмнөх гэрээг өөрчлөх
34.1.Барьцаалуулагч нь дараачийн барьцаалагчтай гэрээ байгуулахдаа тухайн барьцааны зүйлийн хүчинтэй бүх барьцааны тухай түүнд мэдэгдэх үүрэгтэй.
34.2.Барьцаалуулагч энэ хуулийн 34.1-д заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд дараачийн барьцаалагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх барьцаа хүчинтэй байгаа тухай мэдэж байсан гэдгийг барьцаалуулагч нотолсноос бусад тохиолдолд дараачийн барьцаалагч нь гэрээгээ цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
34.3.Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухай өмнөх гэрээний барьцаалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
34.4.Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх гэрээнд заагаагүй бол дараачийн гэрээг байгуулсны дараа өмнөх барьцаалагчийн шинэ шаардлагыг хангах, эсхүл уг гэрээгээр хангагдах шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтийг гагцхүү дараачийн гэрээний барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ.