35 дугаар зүйл. Давхар барьцааг бүртгэх
35.1.Давхар барьцааны улсын бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хийнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.2.Талууд барьцааны дараачийн гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх барьцааны улсын бүртгэлийн тухай заана.
35.3.Тухайн эд хөрөнгийн дараачийн бүх барьцааны тухай өмнөх барьцааны улсын бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.