36 дугаар зүйл. Өмнөх болон дараачийн барьцааны талаархи барьцаалагчийн шаардлагыг хангах

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Өмнөх болон дараачийн барьцааны талаархи барьцаалагчийн шаардлагыг хангах

36.1.Барьцаалагчийн шаардлагыг барьцааны зүйлийн үнээс улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллаар хангуулна.

36.2.Хэрэв өмнөх барьцаалагч давуу эрхээ эдлээгүй бол барьцааны зүйлээс өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулах эрх нь дараачийн барьцаалагчид шилжинэ.

36.3.Барьцаалагч нь тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахын өмнө бусад барьцаалагчид энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

36.4.Барьцаалагчийн аль нэг нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бол өмнөх болон дараачийн барьцаагаар хангагдах үүргийг шаардах хугацаа болоогүй байсан ч бусад барьцаалагч тухайн барьцааны зүйлээс нэгэн зэрэг хангуулахаар шаардаж болно.

36.5.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бөгөөд бусад барьцаалагч зөвшөөрсөн бол барьцаа тус бүрийг хангах шаардлагыг тухайн үүргийг гүйцэтгэх хугацааны дарааллын дагуу хангана.

ШААРДАХ ЭРХ, БАРЬЦААЛБАРЫГ ШИЛЖҮҮЛЭХ, БАРЬЦААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.