40 дугаар зүйл. Барьцаалбарыг барьцаалах
40.1.Хууль ёсны эзэмшигч нь барьцаалбарыг гагцхүү өөрийн гүйцэтгэх үүргийн баталгаа болгон бусдад барьцаалуулж болно.
40.2.Барьцаалбарыг барьцаалуулах бол уг барьцаалбарт энэ тухай тэмдэглэгээ хийнэ.
40.3.Барьцаалбарыг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхгүйгээр барьцаалуулсан бол уг барьцаалбараар гүйлгээ хийхдээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийг баримтална.
40.4.Барьцаалбарыг барьцаалагчид шилжүүлэх бол талууд гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
40.4.1.барьцааны зүйлийг Иргэний хуулийн 158 дугаар зүйлд зааснаар гаргуулах;
40.4.2.барьцаалбарт заасан эрхийг энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, журмаар шилжүүлэх;
40.4.3.барьцаалагч нь барьцаалбараар хангагдах үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбарыг худалдаж болох тухай түүнд тусгай бичилт хийх тухай заалт.
ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАРЬЦААНЫ ЗҮЙЛЭЭС ХАНГУУЛАХ