41 дугаар зүйл. Үүргийн гүйцэтгэлийг шаардах
41.1.Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
41.2.Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.
41.3.Барьцааны зүйлийг давхар барьцаалсан бол барьцаалагч нь энэ хуулийн 41.2-т заасан эрхээ хэрэгжүүлэхдээ бусад барьцаалагч болон барьцаалуулагчид, барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үүрэг гүйцэтгэгчид, барьцааны зүйл нь түрээсийн зүйл бол түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.