42 дугаар зүйл. Барьцаалуулагчид мэдэгдэл хүргүүлэх
42.1.Барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
42.2.Барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
42.3.Энэ хуулийн 42.2-т заасан мэдэгдэлд 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлнэ.
42.4.Энэ хуулийн 42.2-т заасан мэдэгдлийн маягт болон мэдэгдлийг хүргүүлэх журмыг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.