50 дугаар зүйл. Барьцааны зүйл шинэ өмчлөгчид шилжсэнийг бүртгэх
50.1.Барьцааны зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч шилжүүлэн авсан, эсхүл түүнийг дуудлага худалдаагаар худалдсан бол барьцаалагч нь барьцааны зүйлийг шилжүүлсэн тухай баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт барьцаалагч, барьцаалуулагчийн нэр, хаяг, барьцааны зүйлийн хаяг, барьцааны зүйл нь газар бол кадастрын мэдээлэл, мөн худалдах ажиллагааг энэ хуулийн дагуу явуулсныг тэмдэглэнэ.