51 дугаар зүйл. Барьцаалагчийн болон гуравдагч этгээдийн эрх дуусгавар болох
51.1.Барьцаалуулагч энэ хуулийн 45.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, эсхүл тухайн барьцааны зүйлийг шүүхийн журмаар болон шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдсан, энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан бүртгэл хийснээр барьцааны гэрээ, барьцааны зүйлийн тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх, барьцааны гэрээ байгуулснаас хойш барьцааны зүйлийн тухайд үүсч бүртгүүлсэн гуравдагч этгээдийн бүх эрх дуусгавар болно.
51.2.Барьцааны гэрээ байгуулахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны зүйлтэй холбоотой эрх хангагдаагүй, эсхүл худалдах-худалдан авах гэрээгээр барьцааны эрх дуусгавар болоогүй бол барьцаалагчийн эрх хэвээр үлдэнэ.