52 дугаар зүйл. Барьцааны зүйлийг худалдсанаас олсон орлогыг хуваарилах
52.1.Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдсаны орлогыг Иргэний хуулийн 179 дүгээр зүйл, шүүхийн журмаар худалдсаны орлогыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тус тус хуваарилна.
52.2.Худалдахад гарсан зардлыг суутган авсны дараа барьцаалагчийн энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу хангаж, үлдсэн мөнгөн хөрөнгийг барьцаалуулагчид олгоно.
52.3.Энэ хуулийн 52.1-д заасан хуваарилалтыг дараахь эрх бүхий этгээд хийнэ:
52.3.1.барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
52.3.2.энэ хуулийн 46.1-д заасан тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулагч.
52.4.Барьцааны зүйл нь төрийн болон орон нутгийн өмч бол түүнийг худалдсаны орлогоос эхний ээлжинд холбогдох шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг нь зохих төсөвт оруулна.
ГАЗАР БАРЬЦААЛАХ ОНЦЛОГ