53 дугаар зүйл. Газар барьцаалах
53.1.Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар болон газар эзэмших эрх барьцааны зүйл байж болох бөгөөд түүнийг хуульд заасан нөхцөлөөр барьцаалж болно.
53.2.Хэрэв тухайн газрын түрээсийн болон бусад эд хөрөнгийн эрхийг гэрээгээр иргэн буюу хуулийн этгээдэд шилжүүлсэн бол уул эрхийг олж авсан этгээд нь газар өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр тухайн эрхийн хугацааны дотор барьцаалж болно.
53.3.Газар барьцаалах гэрээнд тухайн газрын кадастрын зураг, газар өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн бичгийн хуулбарыг хавсаргана.
53.4.Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./
53.5.Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./
53.6.Барьцаалагч энэ хуулийн 53.4-т заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлөөр санал болгохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./