54 дугаар зүйл. Зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан газрын барьцаа
54.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан газрын хувьд зээлдэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч байна.