55 дугаар зүйл. Барьцаалуулагчийн өмчлөлд байгаа барилга байгууламжийн дэвсгэр газрыг барьцаалах

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

55 дугаар зүйл. Барьцаалуулагчийн өмчлөлд байгаа барилга байгууламжийн дэвсгэр газрыг барьцаалах

55.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалах эрх нь тухайн газар дээр байгаа болон баригдаж байгаа барьцаалуулагчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид хамаарахгүй.

55.2.Барьцааны зүйл болох газраас шаардлагыг хангуулсан тохиолдолд уг газрын барьцаалагдаагүй үлдсэн хэсэгт байгаа болон баригдаж байгаа барилга байгууламжийн өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн газар, барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай газрын хэсгийг Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар хязгаартай ашиглах эрхтэй байна.

55.3.Энэ хуулийн 55.2-т заасан газрын хэсгийг хязгаартай ашиглах нөхцөлийг барьцаалуулагч, барилга байгууламж өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

55.4.Газар барьцаалуулагч нь барьцаалсан газар дээр байгаа бөгөөд энэ хуулийн 55.1-д зааснаар барьцааны эрх үүсгээгүй, өөрийн өмчлөлд байгаа барилга байгууламжийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхтэй боловч барьцаалагч нь тухайн барилга байгууламжийн дэвсгэр газрыг бусад худалдан авагчтай ижил нөхцөлөөр тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

55.5.Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг тухайн газар дээрх барьцаалуулагчийн өмчлөлд байгаа барилга байгууламж зэрэг салгаж үл болох бүрдэл хэсгийг хамтад нь барьцаалсан тохиолдолд уг барьцааг хүчинтэйд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.