56 дугаар зүйл. Барьцаалуулагч барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих
56.1.Барьцаалуулагч нь газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна.
/Энэ хэсгийн "...газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
56.2.Барьцаалуулагч барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барьсан нь энэхүү газрын барьцаагаар барьцаалагчид олгосон баталгааг дордуулсан буюу дордуулахаар байвал барьцаалагч нь барьцааны гэрээг өөрчлөх, эсхүл тухайн барилга байгууламжийг барьцаандаа хамааруулахыг шаардах эрхтэй.