6 дугаар зүйл. Барьцаагаар хангагдах үүрэг
6.1.Зээлийн болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж болно.
6.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 12.1-д заасан этгээдээс олгосон зээлийн гэрээг бүртгэхгүй. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./