7 дугаар зүйл. Барьцаагаар хангах шаардлага
7.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар Иргэний хуулийн 165.6-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангана:
7.1.1.нэмэгдүүлсэн хүү;
7.1.2.барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал;
7.1.3.улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал.
7.2.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэ хуулийн 7.1-д заасан хураамж, зардал, Иргэний хуулийн 165.6-д заасан хохирол, анз, хүүгийн нийлбэрээс хэтрэхээргүй байна.
7.3.Гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг тусгайлан тогтоосон бол ийнхүү тогтоосноос илүү гарсан хэсгийг энэ хуулийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд барьцаалуулагч хариуцахгүй.