9 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах

9.1.Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй.

9.2.Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна.

9.3.Үүрэг гүйцэтгэгч /түрээслэгч, хөлслөгч/ нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх, хөлслөх эрхийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч /түрээслүүлэгч, хөлслүүлэгч/-ийн бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөлтэйгээр барьцаалуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.4.Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана.

9.5.Төрийн өөрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх бүхий этгээд гаргана.

9.6.Дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулахыг хориглоно:

9.6.1.иргэний гүйлгээнээс хасагдсан;

9.6.2.хуульд заасны дагуу тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулж үл болох;

9.6.3.хуульд заасан журмын дагуу хувьчлах шаардлагатай, эсхүл хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад орсон.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.