10.1.Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.2.Үл хөдлөх эд хөрөнгө дундаа хэсгээр өмчлөгч өөрт оногдох хэсгээ барьцаалуулахад Иргэний хуулийн 108.3-т заасны дагуу бусад өмчлөгчид мэдэгдэнэ.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасан өмчлөгч өөрт оногдох хэсгээ барьцаалагчийн шаардлагаар худалдах бол дундаа хэсгээр өмчлөх бусад өмчлөгч тухайн хэсгийг Иргэний хуулийн 108.6-108.8 дахь хэсэг, 490 дүгээр зүйлд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.
БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ