15 дугаар зүйл. Монополын эсрэг газрын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Монополын эсрэг газрын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.Монополын эсрэг газар газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

15.1.2.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж шийдвэрлүүлэх;

15.1.3.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

15.1.4.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах;

15.1.5.хяналт шалгалтын явцад илэрсэн эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулах, холбогдох баримт материалыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

15.1.6.зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална.

15.1.7.өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх;

15.1.8.аж ахуй эрхлэгч, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлан тогтооход шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, санхүүгийн болон бусад баримт бичгийг үнэ төлбөргүй, нэн даруй гаргуулан авах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулан авах;

15.1.9.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ нийтэд мэдээлэх, сурталчлах;

15.1.10.бусад байгууллага, тэдгээрийн ажилтан, иргэнийг хяналт шалгалт, судалгааны ажилд татан оролцуулах; /Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.11.өөрийн байгууллага, албан хаагчийнхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

15.1.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

15.1.13.өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах тухай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

15.1.14.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хяналт шалгалт хийх болон өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар гадаад улсын болон олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

15.1.15.эрх бүхий байгууллагаас төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлах талаар боловсруулсан санал, шийдвэрийн төсөлд санал, дүгнэлт өгөх;

15.1.16.улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

15.1.17.улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.